Он: 2018
Захиалагч: The Nature Conservancy
Байршил: Зорилтот сум, багууд:
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнтооно баг, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар, Хайс багууд, Ховд аймгийн Дарви сумын Мөрөн, Мөнгөн аяга баг, Чандмань сумын Тахилт, Талын булаг баг
Улаанбаатар хот

Дэлгэрэнгүй:
Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь “Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал” төсөлд хамрагдаж байгаа Ховд аймгийн Дарви сумын Мөрөн, Мөнгөн аяга, Чандмань сумын Тахилт, Талын булаг, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс, Агар, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн тооно багуудын малчдын бэлтгэж буй мах, малын дайвар бүтээгдэхүүний зах зээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээх боломжийг судлах, малчдад болон сургагч багш нарт зориулсан гарын авлага боловсруулах, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх, сургагч багш болон малчид нарт зориулсан сургалт зохион байгуулах, малчдад зориулсан махны бизнесийн дунд хугацааны 3 хувилбар бизнес төлөвлөгөө боловсруулах, мөн сонгогдсон бизнес эрхлэгчдэд ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалтын мэдээлэл өгөх, боломжит худалдан авагч нартаа холбох үйл ажиллагааг зохион байгуулахад оршино.

Leave a Reply

Your email address will not be published.