Он: 2013
Захиалагч: Мобиком корпораци ХХК
Байршил: Улаанбаатар хотын 3 дүүрэг, хөдөө орон нутгаас 7 аймаг

Дэлгэрэнгүй:
Уг төслийг ерөнхий 3 зорилгын хүрээнд хэрэгжүүлсэн.
1. Монгол улсад гар утас хэрэглэгчдийн тоог оператор болон давхар/хослуулан/ хэрэглээг тус бүрээр тодорхойлж, тэдний хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилготой. Дээрх зорилгын хүрээнд дараах 2 үндсэн зорилтыг дэвшүүлсэн
▪ Үүрэн телефон хэрэглэгчдийн нэвтрэлтийн хувийг тодорхойлох
▪ Давхар дугаар хэрэглэгчдийн нэвтрэлтийн хувь болон хэрэглэж байгаа шалтгаан нөхцлийг тодорхойлох
2. Үүрэн телефоны компаниудад хэрэглэгчид хэр сэтгэл ханамжтай байгааг харьцуулан судлах
3. Дээрх сэтгэл ханамжийн судалгааны үр дүнд үндэслэн Мобиком корпораци хэрэглэгчдээ тогтвортой барих, шинэ зах зээл эрэлхийлэхэд шаардлагатай маркетингийн хольцийн бодлогын талаар захиалагч байгууллагад зөвлөмж өгөх зорилготой.

Leave a Reply

Your email address will not be published.