Он: 2013
Захиалагч: Хас банк
Байршил: Улаанбаатар хотын 3 дүүрэг, хөдөө орон нутгаас 7 аймаг

Дэлгэрэнгүй:
Уг судалгаагаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд бизнес эрхлэгчдийн зан төлөвийг тодорхойлох, зах зээлийг сегментчлэхэд захиалагч талд зөвлөмж өгөхөд чиглэсэн. Мөн судалгааны үр дүнд үндэслэн захиалагч тал сегментийн удирдлагыг хэрэгжүүлэх гэх мэт маркетингийн чухал шийдвэрүүд гаргах юм. Энэ ерөнхий зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн:
● ЖДБ эрхлэгчдийн салбарын онцлогийг тодруулах
● ЖДБ-ийн төрөл хэлбэр, өмчийн харъяалал, үйл ажиллагааны үндсэн шинжүүдийг (профайл) нарийвчлан тодорхойлох
● ЖДБ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн зан төлвийг тодорхойлох
● Тэдний үйл ажиллагаанд нөлөөлөгч хүчин зүйлсийг олж тогтоох
● Байгууллагын банкны бүтээгдэхүүний хэрэглээ, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, бизнесийн амьдралын мөчлөгтэй нь уялдуулан гаргаж ирэх
● ЖДБ эрхлэгчдийн хувийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох
● Харилцагчийн түрийвчид эзлэх хувь (share of wallet)-ийг банк тус бүрээр тодорхойлох

Leave a Reply

Your email address will not be published.