Он: 2015
Захиалагч: ЖАЙКА, АЛМЕК Корпораци, Монгол Улсын хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төслийн 2-р үе шат
Байршил: Улаанбаатар

Дэлгэрэнгүй:
Сэтгэл ханамжийн судалгааны үндсэн зорилго нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршилд баригдсан нийтийн зориулалттай орон сууцанд газраа орон сууцаар сольсон иргэд болон шинээр орон сууц худалдан авсан иргэдийн сэтгэл ханамжийг тодорхойлох явдал юм. Энэхүү судалгааны хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүллээ. Үүнд:
• Төсөлд хамрагдсан өрхүүдийн нийгэм, эдийн засгийн суурь нөхцлүүдийг тодорхойлох
• Төсөлд хамрагдсан өрхүүдийн өмнөх сууцны нөхцөл болон одоогийн орон сууцны нөхцлийг харьцуулах
• Төсөлд хамрагдсан өрхүүдийн санхүүгийн чадавхийн өөрчлөлтийг үнэлэх
• Өрхүүд орон сууцандаа хэр сэтгэл ханамжтай байгааг тодорхойлж, улмаар сэтгэл ханамжгүй байгаа зүйлсийг тодруулах
• Газраа орон сууцаар сольсон иргэд төсөл хэрэгжүүлэгчтэй хийсэн гэрээндээ хэр сэтгэл ханамжтай байгааг тодорхойлж, улмаар сэтгэл ханамжгүй байгаа зүйлсийг тодруулах
• Газраа орон сууцаар сольсон иргэд ГХГДТБТ-ийн хэрэгжилтэнд хэр сэтгэл ханамжтай байгааг тодорхойлж, улмаар сэтгэл ханамжгүй байгаа зүйлсийг тодруулах .

Leave a Reply

Your email address will not be published.