Он: 2015
Захиалагч: “ЭйСиЭф” ОУБ
Байршил: Улаанбаатар, Өмнөговь, Хэнтий, Хөвсгөл, Ховд

Дэлгэрэнгүй:
Толгойт ТББ нь олон үйлчилгээт уст цэг буюу ус түгээхийн хажуугаар тухайн цэгээр үйлчлүүлж байгаа иргэдийн хэрэгцээнд нийцсэн оёдол, угаалга, үсчин, гоо сайхны чиглэлээр түрээсийн үйлчилгээ үзүүлдэг цэг юм. “ЭйСиЭф” ОУБ-аас Толгойт ТББ-ийн одоогийн ашиглаж буй олон үйлчилгээт уст цэгийн байрыг барьж өгсөн бөгөөд энэ цэгийн үйл ажиллагааг цаашид тогтвортой явуулах зорилгоор МИРИМ-ээс зөвлөх үйлчилгээ захиалсан юм.
МИРИМ Консалтант ХХК нь Толгойт ТББ-ын олон үйлчилгээт уст цэгийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, үйл ажиллагааны зардлын шинжилгээ, түрээсийн боломжит орлогыг судалсаны үндсэн дээр Толгойт ТББ-ийн менежерийг бизнес төлөвлөгөө боловсруулах арга зүйд сургаж, улмаар байгууллагын бизнес төлөвлөгөөг хамтран боловсруулсан. MОНЕСИК ТББ нь гэр хорооллын айлуудад эко жорлон барьж, шорлонгийн ялгадасыг цуглуулж, бордоо боловсруулдаг байгууллага юм. “ЭйСиЭф” ОУБ нь MОНЕСИК ТББ-г байгуулсан бөгөөд энэ байгууллагын үйл ажиллагааг цаашид тогтвортой явуулах зорилгоор МИРИМ-ээс зөвлөх үйлчилгээ захиалсан юм.
МИРИМ Консалтант ХХК нь MОНЕСИК-ийн үйл ажиллагаа, санхүү, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хүний нөөцийн менежмент, бизнесийн стратеги зэрэгт нарийвчилсан шинжилгээ хийж, улмаар MОНЕСИК ТББ-ийн менежерийг бизнес төлөвлөгөө боловсруулах арга зүйд сургаж, байгууллагын бизнес төлөвлөгөө хамтран боловсруулсан.
УСУГ-ийн түгээгчгүй цахим худаг байгуулах үйл ажиллагааны бизнес төлөвлөгөөг боловсруулахад арга зүйн дэмжлэг үзүүлэхийн сацуу тус байгууллагын ажилтанг бизнес төлөвлөгөө боловсруулах арга зүйд сургаж, бизнес төлөвлөгөө хамтран боловсруулсан.

Leave a Reply

Your email address will not be published.