Он: 2014
Захиалагч: Баялаг орд ХХК
Байршил: Улаанбаатар

Дэлгэрэнгүй:
Баялаг Орд ХХК нь Баянхонгор аймгийн Галуут суманд нүүрсний ил уурхайд олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Энэхүү судалгааны гол зорилго нь Баянхонгор аймаг дэх нүүрсний зах зээлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, байгууллагын болон ахуйн хэрэглэгчийн зан үйл, худалдан авалтын төлөв байдлыг тогтоох, судалгааны үр дүнд түшиглэн Баялаг Орд ХХК-ны дунд хугацааны бизнес төлөвлөгөөг боловсруулахад чиглэсэн. Дээрх зорилгын хүрээнд цаашид хийгдэх төлөвлөлт тус бүрт дэд зорилгуудыг дэвшүүлэн ажиллалаа.
Маркетингийн орчны судалгааны хүрээнд: Баянхонгор аймгийн нүүрсний зах зээлийн ерөнхий тойм, эрэлт хэрэгцээ, бүтээгдэхүүний идэвхжүүлэлт, үнийн бодлого, борлуулалтын талаар тодруулах зорилготой.
Хүний нөөцийн судалгааны хүрээнд: Баялаг-Орд ХХК-ийн ажилчдын ажлын байрны нөхцөл, ажилчдын нийгмийн орчин, цалин хангамж, ажлын байрны сэтгэл ханамж, хамт олны уур амьсгал, ажиллах хүчний хүртээмжийн харьцаа зэргийг судлах, цаашид хэрхэн сайжруулах талаар зөвлөмж боловсруулах зорилготой.
Санхүүгийн судалгааны хүрээнд: Баялаг Орд ХХК-ны санхүүгийн тайлангууд болон холбогдох бусад материалуудад баримт бичгийн шинжилгээ хийж компанийн санхүүгийн үйл ажиллагаанд ерөнхий дүгнэлт өгөх зорилготой.

Leave a Reply

Your email address will not be published.