Он: 2018
Захиалагч: Монкорд ХЗХ
Байршил: Улаанбаатар хот, Монгол улс

Дэлгэрэнгүй:
Судалгааны гол зорилго нь албан бус хөдөлмөр эрхлэлтийн салбар буюу Улаанбаатар хотын томоохон зах, худалдааны төвүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа эрхлэгчдийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, бизнесийн нөхцөл байдал, даатгалын хэрэгцээ шаардлагыг судалж, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын зөвлөмжийг хүргэхэд оршино. Уг зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:
• Нийгмийн нөхцөл байдал: Судалгаанд оролцогчдын болон тэдний өрхийн гишүүдийн нас, боловсролын түвшин, мэргэжил, өрхийн хэлбэр, өрхийн сарын дундаж орлого, амьдрах орчин, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан эсэхийг тодорхойлсон.
• Эдийн засгийн нөхцөл байдал: Судалгаанд оролцогчдын болон тэдний өрхийн орлого, зарлага, өрхийн хадгаламж, өрхийн зээлийн түвшинг тодорхойлсон.
• Даатгалын нөхцөл байдал: Судалгаанд оролцогчдын ашиглаж байгаа даатгалын бүтээгдэхүүнүүд болох эрүүл мэндийн даатгал, гэнэтийн ослын даатгал, нийгмийн даатгал, эд хөрөнгийн даатгал, авто тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын одоогийн нөхцөл байдал, ирээдүйн хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон.
• Бизнесийн нөхцөл байдал, хэрэгцээ шаадлага: Судалгаанд оролцогчдын борлуулж буй бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, үнэ, лангууны эзэмшил, татан авалтын дундаж хугацаа, бизнесийн холбоодын гишүүнчлэл, бизнесийн цаашид хэрхэн хөгжүүлэх төлөвлөгөө, хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон.

Leave a Reply

Your email address will not be published.