+976 - 70137012
         МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ             БҮТЭЭЛЧ ГҮЙЦЭТГЭЛ             УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛ

Зорилтот сум, багийн малчдын орлогыг нэмэгдүүлэх бизнес төлөвлөгөө боловсруулах ажил амжилттай хэрэгжиж байна

   МИРИМ Консалтант ХХК нь 2018 оны 04 сараас эхлэн “The Nature Conservancy” ОУБ-ын захиалгаар “Зорилтот сум багийн малчдын орлогыг нэмэгдүүлэх бизнес төлөвлөгөө боловсруулах” ажлыг гүйцэтгэж байна.

   Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь “Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал” төсөлд хамрагдаж байгаа Ховд аймгийн Дарви сумын Мөрөн, Мөнгөн аяга, Чандмань сумын Тахилт, Талын булаг, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс, Агар, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн тооно багуудын малчдын бэлтгэж буй  мах, малын дайвар бүтээгдэхүүний зах зээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээх боломжийг судлах, малчдад болон сургагч багш нарт зориулсан гарын авлага боловсруулах, сургагч багш болон малчдад зориулсан сургалт зохион байгуулах, махны бизнесийн дунд хугацааны 3 хувилбар бизнес төлөвлөгөө боловсруулах, мөн сонгогдсон бизнес эрхлэгчдэд ногоон санхүүжилт,  хөрөнгө оруулалтын мэдээлэл өгөх, боломжит худалдан авагч нартай холбох үйл ажиллагааг зохион байгуулахад оршино.

Энэхүү төсөл дараах 3 үе шатуудаас бүрдэнэ

  • Зах зээлийн судалгаа
  • Сургалтын гарын авлага боловсруулах, сургалт зохион байгуулах
  • Бизнес төлөвлөгөө боловсруулах, хэлэлцүүлэг зохион байгуулах

Төслийг хэрэгжүүлснээр зорилтот сум, багийн малчдын орлого нэмэгдэх ажил бодитойгоор хэрэгжиж, байгаль орчинд ээлтэй, ногоон эдийн засгийг дэмжсэн эко үйлдвэрлэл бий болох юм.