+976 - 70137012
         МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ             БҮТЭЭЛЧ ГҮЙЦЭТГЭЛ             УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛ

МИРИМ Консалтант ХХК "Үхрийн мах хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа"- хийж гүйцэтгэлээ.

2018 оны 05 сард Монголжин Түмэд ТББ-ийн захиалгаар “Үхрийн мах хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаа”-г амжилттай гүйцэтгэж дууслаа. Энэхүү судалгаа нь Улаанбаатар хотын орон сууцны хороололд амьдардаг үхрийн мах хэрэглэгчид болон дээд зэрэглэлийн ресторан, зочид буудал, сүлжээ супермаркетуудыг хамруулж үхрийн махны хэрэглээний зан төлөв, худалдан авалтын онцлог, тэдний хэрэгцээ шаардлагыг судлах зорилготой.

Судалгааны үр дүнгээс үхрийн махны салбарын аливаа боломжууд, ирээдүйд тогтвортой хөгжих гарц, хэрэглэгчдийн одоогийн хэрэгцээ, шаардлага болон цаашдын хэрэглээний чиг хандлага гэх мэт эдийн засгийн эрэлт талын суурь хүчин зүйлийг тодорхойлох юм.