+976 - 70137012
         МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ             БҮТЭЭЛЧ ГҮЙЦЭТГЭЛ             УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛ

Шимт бордоо, хөрс сайжруулагчийн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсрууллаа.

МИРИМ Консалтант ХХК нь 2018 оны 04 сард Шимт бордоо, хөрс сайжруулагчийн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг гүйцэтгэж дууслаа.

Төслийн зорилго нь нүүрсний хаягдлыг ашиглан импортыг орлох бүтээгдэхүүн- бордоо үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх зорилготой. Төслийг хэрэгжүүлснээр хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад дэмжлэг болох юм.

Үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох нүүрсний хаягдлын их хэмжээний хуримтлал нь уурхайн хаалтын шатанд уурхайн нөхөн сэргээлтийн зардлыг нэмэгдүүлж орчны бохирдлыг үүсгэдэг тул орчны бохирдлыг бууруулах, уурхайн хаалтын, нөхөн сэргээлтийн зардлыг бууруулах зэрэг ач холбогдолтой.