+976 - 70137012
         МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ             БҮТЭЭЛЧ ГҮЙЦЭТГЭЛ             УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛ

Тамхины хэрэглэгчийн судалгаа

МИРИМ Консалтант ХХК-ийн судалгааны баг “Тамхины хэрэглэгчийн судалгаа”-г 21 хоногийн хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэлээ.  Уг судалгаа Улаанбаатар хотод амьдардаг тамхи татдаг 5’000 хэрэглэгчийг хамруулснаараа давуу талтай.

Манай МИРИМ Консалтант ХХК-ийн хамт олон судалгаа бүрийг электрон хэлбэрт шилжүүлсэн нь технологийн шийдэл болж байна. Аливаа судалгааны найдвартай байдлыг хангах үүднээс дараах чанарын шалгалтуудыг хийж гүйцэтгэдэг. Үүнд:

  1. Рекордон хяналт
  2. Утсан хяналт
  3. GPS байршил заах хяналт
  4. Бусад холбогдох тусгай хяналтууд

Талбарын судлаач судалгаа авахдаа рекорд хийх ба судалгааны төгсгөлд оролцогчоос утасны дугаарыг авдаг. Үүн дээр МИРИМ судалгааны баг нийт судалгааны анкетад чанарын хяналтуудыг хийдэг. Шаардлагатай тохиолдолд судлаачдыг GPS байршил заагчтай судалгааны талбартаа гаргаy хяналт хийдэг. Бид судалгаа бүрийн найдвартай байдлыг 100% хадгалахыг зорин ажилладаг.

МИРИМ Консалтинг ХХК-ийн судалгааны баг мөн ижил төстэй дараах судалгаануудыг гүйцэтгэж байсан туршлага, мэдээллийн арвин сантай.

  1. “Тамхины зах зээлийн урьдач судалгаа”
  2. “Тамхины нууцлаг худалдан авагчийн судалгаа”
  3. “Тамхи үйлдвэрлэгч дотоодын үйлдвэрийн судалгаа”