+976 - 70137012
         МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ             БҮТЭЭЛЧ ГҮЙЦЭТГЭЛ             УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛ

Цэвэр усны зах зээлийн судалгаа

МИРИМ Консалтант байгууллагын судалгааны баг 2017 оны 8 дугаар сард  “Цэвэр усны зах зээлийн судалгаа”-г хийж гүйцэтгэлээ. 

Монгол Улсад 2017 оны хоёрдугаар улирлын байдлаар цэвэр ус үйлдвэрлэдэг 80 гаруй аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс идэвхтэй 15-20 компани байдаг ба жилдээ нийт 52 сая литр цэвэр ус үйлдвэрлэн хэрэглэгчийн гарт очдог. 

Энэхүү судалгаагаар бид хэрэглэгчийн гэртээ болон ажлын газар дахь цэвэр усны хэрэглээний түвшин, хандлага, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс болон цэвэр усны талаарх цаашдын хүсэл сонирхлыг тодорхойлохыг зорилоо. 

Судалгааны үр дүнгээс авч үзвэл:

  1. Байгууллагын усны хэрэглээнд баллонтой цэвэршүүлсэн ус голлох байр суурь эзлэж байгаа бол өрхийн усны хэрэглээнд уламжлалт буюу усыг буцалгаж хэрэглэх хандлага давамгайлж байна.
  2. Үйлчилгээний газрууд болох үзвэрийн тэнхим, төрийн үйлчилгээний байгууллагууд, их дээд сургуулиуд, ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэгүүд, худалдааны төвүүд зэрэг олон  нийт үйлчлүүлж буй газарт цэвэршүүлсэн ус шаардлагатай байгаа хэдий ч зах зээлд шийдэл бүхий бүтээгдэхүүн хараахан байхгүй байна. 
     

Түүнчлэн, одоогийн хэрэглэгчийн хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагыг судлахаас гадна 10-20 жилийн дараа худалдан авалтын шийдвэр гаргах залуу үеийн цэвэр усны хэрэглээ, баримталдаг зарчим, чиг хандлагыг судалснаараа уг судалгаа онцлогтой.