+976 - 70137012
         МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ             БҮТЭЭЛЧ ГҮЙЦЭТГЭЛ             УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛ

Улаанбаатар Хотын Татваргүй Барааны Дэлгүүрийн Судалгаа

МИРИМ Консалтант ХХК-ийн судалгааны баг нь “Улаанбаатар хотын татваргүй барааны дэлгүүрийн зах зээлийн судалгаа”-г хийж гүйцэтгэлээ.

Монгол Улсад татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий 14 аж ахуй нэгж байгууллага байна. Эдгээр аж ахуй нэгжүүд нийт 22 татваргүй барааны дэлгүүр ажлуулж байна. Үүнээс 11 нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна.  Энэхүү Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүрээс  7 нь Чингис Хаан нисэх онгоцны буудалд, 1  нь агаарын хөлөгийн худалдаа, 3 нь хотын төвд ажиллаж байна.


Манай судалгааны баг Татваргүй барааны дэлгүүрийн зах зээлийн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор бүтээгдэхүүний нэр төрөл, борлуулалтын хэмжээ, байгууллагын бүтэц зохион байгуулалт болон тусгай зөвшөөрөл бүхий агуулахын үнэ ханшийн талаарх мэдээллийг цуглуулсан.  

Энэхүү судалгаанд “нууц худалдан авалтын арга”-г ашигласнаараа онцлогтой. Уг арга нь тухайн объект дээр судлаач очиж, нууцаар тандалт хийх, урьдчилж бэлтгэсэн стратегийн дагуу дүрд хувиран байгууллагаас хэрэгцээт мэдээллүүдээ олж авдаг.