+976 - 70137012
         МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ             БҮТЭЭЛЧ ГҮЙЦЭТГЭЛ             УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛ

Хээл хахуульгүй бизнес эрхлэх нь

Монголд анх удаа Транспаренси Интернэйшнл Монголиа болон Монголын бизнесийн зөвлөл хамтарч, Азийн сангийн санхүүжилтээр хийж буй авлигалтай тэмцэх цогц мэдэгдэхүүн олгох 1 цагийн онлайн сургалтын нээлт өнөөдөр болж өнгөрлөө.  

Онлайн сургалтын гол зорилго: Авилгал, хээл хахуулийн талаарх байгууллагуудын ажилтан, албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэнэ. 

Энэхүү нээлтийн үеэр цаашид байгууллагын албан хаагч, ажилтнуудад чиглэсэн авилгал хээл хахуулийн талаарх танхимийн сургалтыг хөгжүүлэхээр ажиллаж буйг онцоллоо. 



Энэхүү онлайн сургалтад Та хамрагдсанаар дараах мэдлэгийг олж авна. Үүнд:

  1. Хээл хахууль гэж юу болох, үүнийг яагаад чухалчлан үздэг вэ?
  2. Кэйс сценариуд –хээл хахуулиас хэрхэн урьдчилан сэргийлж, түүнийг эсэргүүцэх вэ
  3. Хээл хахуулийн эсрэг хууль тогтоомж, хээл хахуулийн танд учруулах үр дагаварууд
  4. Хээл хахуулийн хэргийг шүүн таслах ба нэр хүндийн эрсдэл
  5. Хээл хахуулийн хэрэг, үйлдлийг хэрхэн мэдээлэх вэ зэрэг анхан мэдэгдэхүүнийг олж авна. 

 

МИРИМ Консалтант Та бүгдийг энэхүү онлайн сургалтад хамрагдахыг уриалж байна. 

Хээл хахуульгүй бизнес эрхлэх нь онлайн сургалтыг энд дарж үзнэ үү.  (www.bcmongolia.org



 


_____________________________________________________________________________________________________________________________