+976 - 70137012
         МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ             БҮТЭЭЛЧ ГҮЙЦЭТГЭЛ             УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛ

Ядуурлын түвшин 2016 онд 29.6 хувь болж өсжээ

“Ядуурлыг бууруулахгүйгээр нийгмийн сайн сайхан байдлыг хангаж чадахгүй”

~ Адам Смит~ (1723-1790)

 

 

Эрт дээр үеэс ядуурал хүн төрөлхтний анхаарах чухал асуудлын нэг байсаар байна. Дэлхий улс орнуудын үндэсний статистикийн газраас ядуурлын түвшинг тооцож гаргадаг ба Монгол Улсад 2 жил тутам ядуурлын түвшин, ядуурлын гүнзгийрэлт, ядуурлын мэдрэмж гэсэн 3 үзүүлэлтийг тооцдог.

АСУУДАЛ – ТОО БАРИМТ

Манай улсад 2010 оноос хойш ядуурал эрчимтэй буурч 2014 оны байдлаар ядуурлын түвшин 21,6% болтлоо буурсан эерэг үзүүлэлттэй байв. Гэвч ҮСХ болон Дэлхийн банкны хамтарсан судалгааны үр дүнд ядуурлын түвшин 2016 онд 29,6% хүрч найман пүнктээр өчжээ. Энэ нь улсын хэмжээнд нийт 907,5 мянган иргэд их бага хэмжээгээр ядууралд өртдөг гэсэн үг юм. Ядууралд өртсөн иргэдийн дийлэнх хувийг хот суурин газрын оршин суугчид эзэлж байна.

УЧИР ШАЛТГААН

2015-2016 онд эдийн засгийн үйл ажиллагаа удааширсны улмаас ажилгүйдлийн түвшин огцом өссөний дээр, хөдөлмөрийн зах зээл сул, бүтээмж зогсонги байдалд байсан тул бодит цалин хөлс болон өрхийн бизнес эрхлэгчдийн өгөөж буурсан байна.

Мөн ядууралд нөлөөлөгч бусад олон хүчин зүйлс байдаг. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

                
                                                                                 Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо, 2017