+976 - 70137012
         МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ             БҮТЭЭЛЧ ГҮЙЦЭТГЭЛ             УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛ

Тогтвортой худалдан авах ажиллагааны зах зээлийн бэлэн байдлын судалгааны тайлан хэвлэгдэн гарлаа.

МИРИМ Консалтант ХХК-ийн судалгааны баг нь НҮББОХ-ийн дэмжлэгтэйгээр “Тогтвортой худалдан авах ажиллагааны зах зээлийн бэлэн байдлын судалгаа”-г хэрэгжүүлсэн билээ. Энэхүү судалгааны тайлан хэвлэн гарлаа. 

Төрийн байгууллагуудын голчлон худалдан авдаг бүтээгдэхүүнүүдийг эрэмбэлж үүнээс A4 бичгийн цаас, принтерийн хор, хөнгөн бетон блокийг сонгож авч зах зээлийн судалгааг хийж гүйцэтгэсэн.

Судалгааны тайлан нь үндсэн 4 хэсгүүдээс бүрдэж байгаа. Судалгааны тайлангийн эхэнд судалгааны арга зүй, тайлангийн товч мэдээллийг оруулж өгсөн бол дараагийн хэсгүүдэд А4 бичгийн цаас, принтерийн хор, хөнгөн бетон блокны зах зээлийн дүн шинжилгээг оруулсан. Мөн бүтээгдэхүүн тус бүрт тогтвортой худалдан авах ажиллагааны талаарх дүгнэлт, санал зөвлөмжүүдийг багтаасан болно.

Судалгааны тайлангийн дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.