+976 - 70137012
         МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ             БҮТЭЭЛЧ ГҮЙЦЭТГЭЛ             УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛ

Ингүмэл төсөл

Эрхэм зорилго: Ингүмэл төслийн эрхэм зорилго нь эрдмийн зэрэг горьлогчийн бичгийн ажлын жинхэнэ байдлыг шалгаж мэдлэгийг шинээр бий болгоход бодитой хувь нэмэр оруулан, бүтээлч мэдлэгтэй монгол улсын иргэнийг бий болгоход зорин ажиллана.

Зорилго: 10 жилийн хугацаанд Монголын бүх их дээд сургуулиудад зэрэг олгох бичгийн ажлыг бусдаас хуулбарлаагүй жинхэнэ оюуны бүтээл болгох бодит боломж нөхцлийг бий болгоно. Шинэ, шилдэг мэдлэг бүтээх эрмэлзлийг төгсөгч бүрт төлөвшүүлнэ.

 Уг төсөл 2014 оны 8 сараас 2017 оны 1 сар хүртэл Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн Инкубатор хөтөлбөрт бойжиж дуусна. Бойжиж дууссны дараа тогтвортой ажиллана.

Энэ үйлчилгээ нь их дээд сургуульд суралцагч магистрант цаашилбал оюутан, сонсогчийн бичгийн ажлын жинхэнэ байдлыг шалгах үйлчилгээ юм. Жинхэнэ байдлыг шалгана гэдэг нь тухайн бичгийн ажил боловсруулагч бусдын бичиж нийтүүлсэн ном, сурах бичиг, нэгэн сэдэвт бүтээл, өгүүлэл, бусад оюутны бичгийн ажил, онлайн бүтээлээс эшлэл хийлгүйгээр хуулбарласан байдлыг илрүүлэх үйл ажиллагаа юм. Энэ үйлчилгээ нь дараах үе шатаас бүрдэнэ.

1.    Тухайн сургууль http://www.ingumel.mn/ системийн хэрэглэгч болж бүртгүүлэх

2.    Бүртгүүлсэн хэрэглэгч багш нартаа хэрэглэгчийн аккаунт нээж өгөх

3.    Багш магистрант, оюутан сонсогчийн аккаунтыг хичээл тус бүрээр нээж өгөх

4.    Магистрант, оюутан бичгийн ажлаа тухайн хичээлийн оюутны аккаунтыг ашиглан аплоад /upload/ хийх. /оюутан хэдэн удаа бичгийн ажлынхаа жинхэнэ байдлыг шалгах эрхийг багш олгоно.  Бусад улс оронд ихэвчлэн 2 удаа байдаг. /

5.    Систем давхацлыг шалгахдаа өөрийн санд байгаа ном, сурах бичиг, нэгэн сэдэвт бүтээл, өгүүлэл, нийтлэл, бусад оюутны бичгийн ажил болон онлайн бүтээлтэй давхацлын хайлт хийж давхацсан эх сурвалжийг өнгөөр ялган тэмдэглэж харуулна.

6.    Систем бичгийн ажлын давхацлыг илрүүлэн магистрант, оюутны имэйл хаяг руу хариу илгээх

7.    Багш бичгийн ажлыг үнэлэхдээ өөрийн аккаунтаар орж магистрант, оюутны бичгийн ажлыг үнэлэх.