+976 - 70137012
         МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ             БҮТЭЭЛЧ ГҮЙЦЭТГЭЛ             УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛ

“Орон нутгийн хөгжил, эдийн засагт бичил уурхайгаас оруулж буй хөрөнгө оруулалт” төслийн суурь судалгааг гүйцэтгэж эхэллээ.

Швейцарын хөгжлийн агентлаг нь ‘Тогтвортой бичил уурхай’ төслийн дөрөв дэх үе шатыг 2015 оноос хэрэгжүүлж байна. 

‘Тогтвортой бичил уурхай’ төслийн дөрөв дэх үе шатны нэг гол зорилт нь бичил уурхайчдын орон нутгийн, бүсийн, үндэсний хэмжээнд эдийн засаг болон амьдрах орчинг сайжруулахад үзүүлж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх юм.

Монгол улсад эдийн засгийн хувьд тогтвортой, байгаль орчинд ээлтэй, хүний эрхийг эрхэмлэсэн бичил уурхайн салбарыг хөгжүүлж, үүний ашиг тусыг хүртэж, хувь нэмэр оруулж, дэлхийд танигдсан практикийг нэвтрүүлэхийг энэхүү төсөл нь зорилт болгон ажиллаж байгаа юм.

“Швейцарын хөгжлийн агентлаг” –ын ‘Тогтвортой бичил уурхай’ төслийн захиалгаар IRIM судалгааны байгууллага болон МИРИМ Консалтант ХХК-ийн хамтарсан “Орон нутгийн хөгжил, эдийн засагт бичил уурхайгаас оруулж буй хөрөнгө оруулалт” төслийн суурь судалгааг 2015 онд гүйцэтгэсэн бол 2016 оны 10-р сараас уг төслийн давтан судалгааг гүйцэтгэж эхлээд байна.   

Энэхүү давтан судалгааны зорилго нь бичил уурхай эрхлэгчдийн орон нутгийн эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг тодорхойлж үнэлэх, мөн бичил уурхай эрхлэгчдийн орон нутагт хийсэн болон ирээдүйд хийх хөрөнгө оруулалтыг тодорхойлох юм. Мөн суурь судалгааны үр дүнтэй давтан судалгааны үр дүнг харьцуулан ‘Тогтвортой бичил уурхай’ төслийн дөрөв дэх үе шатыг үнэлэх зорилготой судалгаа юм.