+976 - 70137012
         МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ             БҮТЭЭЛЧ ГҮЙЦЭТГЭЛ             УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛ

МИРИМ Баян-Өлгий аймагт ажиллаа

ЕСБХБ-ны ЖДБ-ийн зөвлөх үйлчилгээний багтай хамтран Баян-Өлгий аймгийн жижиг дунд бизнес, компаниудын удирдлагуудад “Know how” мэдээллийн арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд 50 орчим бизнес эрхлэгчид оролцсон бөгөөд ЕСБХБ-ны ЖДБ-ийн зөвлөх үйлчилгээний ач холбогдолыг таниулах, менежментийн сүүлийн үеийн мэдлэг, мэдээллийг өгч ажиллаа (ЕСБХБ-ны ЖДБ-ийн зөвлөх үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ebrd.com/knowhow/mongolia) авна уу.

 

Тус арга хэмжээнд МИРИМ Консалтант ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэн уригдаж, “Бизнес эрхлэхэд судалгаа чухал уу?” гэсэн сэдвээр илтгэл хэлэлцүүлж,  бизнесийн шийдвэр гаргалтандаа ул суурьтай судалгааг хийхийн ач холбогдолыг таниуллаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МИРИМ Консалтант ХХК нь 2014 онд ЕСБХБ-ны зөвлөх компани болсон бөгөөд ЕСБХБ-ны тэтгэлэгээр 10 гаруй ААНБ-д зөвлөх үйлчилгээний ажлыг амжиллтай хэрэгжүүлсэн.