70137012
         МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ             БҮТЭЭЛЧ ГҮЙЦЭТГЭЛ             УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛ

Гэр хорооллын газар чөлөөлөх үйлчилгээ ба хөндлөнгийн байгууллагын үүрэг

Гэр хорооллын дахин төлөвлөлт, 100000 айлын орон сууц түүний дэд хөтөлбөр 40000 айлын орон сууц, барилгын материалыг барилгын компаниудад хөнгөлөлттэй үнээр олгох, 8%- ийн ипотекийн зээл зэрэг нь барилгын салбарт төрөөс хүчтэй дэмжлэг дэмжлэг болов. Энэ нь барилгын салбарыг уналтаас гаргах томоохон үйл ажиллагаа боллоо. Барилгын компаниудын хувьд зарагдахгүй байгаа байраа борлуулах , төрийн дэмжлэгтэйгээр иргэдийн газрыг хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломж бүрдсэн болно. Харин иргэд өөрийн өмчийн газрыг хангалттай өндөр үнээр зарахыг эрмэлзэж байна. Учир нь тэдний хувьд нэг хашаанд 3 гэрээрээ амьдардаг, нэгэнт нам даралтын зуух бүхий халаалттай байшинтай болсон, хашаандаа хувийн бизнес эрхэлдэг зэрэг нь өөрийн эзэмшлийн газрын үнийг өсгөх шалтгаан болж байна. Энэхүү бэрхшээл нь газар чөлөөлөхөд зайлшгүй тулгардаг бөгөөд үүнийг газраа чөлөөлсөн дэлхийн өөр бусад олон орны туршлага харуулдаг. Барилгын компани иргэдтэй өөрийн биеээр уулзаж тохиролцоо хийх нь учир дутагдалтай бөгөөд өндөр хөгжилтэй орнуудад үүнийг бизнесийн бүдүүлэг буюу ёс бус авир мэтээр ч хүлээн авдаг байна. Учир нь тэдний хооронд тохиролцоо хийгдэх тохиолдолд иргэдийн үнэтэй дугарах давалгаанд барилгын компани буулт хийснээр хэлэлцээр төгсгөл болдог байна. Иргэд барилгын компанид ихэвчлэн итгэдэггүй /ялангуяа хөгжиж буй орны иргэд/ тиймээс өндөр үнээр зарахыг эрмэлзсээр байдаг. Энэхүү үйл явцыг даван туулах олон улсын туршлага бол хөндлөнгийн зуучлагч байгууллага ашиглах явдал юм. Хөндлөнгийн баага нь иргэн болоод барилгын компаниудын дунд зуучийн үүрэг гүйцэтгэх бөгөөд иргэнд барилгын компаниас илүүтэйгээр итгэл төрүүлж иргэний газрын үнэлгээг бодит түвшинд авчрах ач холбогдолтой байдаг. Хөндлөнгийн байгууллагын давуу тал нь иргэнтэй хүчээр тохиролцоо /мөнгөөр зодох/ хийдэггүй тэднийг газрын асуудлаа шийдэхэд нь зөвлөгч болох, бодит газрын үнэлгээ тогтоох зөвлөгөө өгөх , чанартай орон сууц сонгоход нөлөөлөх, итгэлцэлийн гэрээ байгуулан найдвартай байдлыг хангах зэргээр бодит хувь нэмэр оруулдаг байна. Тиймээс энэхүү туршлагыг хэрэгжүүлэх нь барилгын салбарт үүсээд байгаа газар чөлөөлөхөд тулгарч буй бэрхшээлийг арилгахад чухал үүрэгтэй.