70137012
         МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ             БҮТЭЭЛЧ ГҮЙЦЭТГЭЛ             УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛ

Үндэсний зөвлөх Компаниудын чадавхийг бэхжүүлэх сургалтанд хамрагдлаа

Манай хүрээлэнгийн удирдлага, зөвлөхүүд Үндэсний Зөвлөх Компаниудад зориулсан зөвлөх үйлчилгээний маркетинг, борлуулалтын чадамжийг сайжруулах сургалтанд 2014 оны 8 сарын 25-29-нд хамрагдлаа.

Европын Холбоо, Европын Сэргээн Босголтын Банк, Монголын Зөвлөхүүдийн Институтээс хамтран зохион байгуулсан уг сургалтаар ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАХ ЗЭЭЛ, СЕГМЕНТЧИЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙРШУУЛАЛТ, МАРКЕТИНГИЙН АРГА ХЭРЭГСЭЛИЙН олон улсын туршлагатай танилцлаа.

МИРИМ Консалтант фирм Монголын бизнес эрхлэгчид, старт ап компаниудад бизнесийн өсөлт хөгжилтэд нь ус, агаар шиг дутагдаж байдаг зах зээлийн цогц судалгаа, стратегийн зөвлөх үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж ажиллаж байна.