70137012
         МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ             БҮТЭЭЛЧ ГҮЙЦЭТГЭЛ             УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛ

Зайрмагны зах зээлийн судалгааг хийж гүйцэтгэлээ

Монгол улсад зайрмагийг анх 1950-аад оны эхээр Улаанбаатар хотын Мах комбинатад орос мэргэжилтнүүдийн тусламжтайгаар үйлдвэрлэж байсан түүхтэй, Улмаар 1970 оноос зайрмагны үйлдвэрийг Дархан хотын хүнсний комбинатын бүрэлдэхүүнд сүүний цех орсноос хойш аймгийн төвүүдэд зайрмаг үйлдвэрлэж эхэлсэн. Өөрөөр хэлвэл, Монгол мэргэжилтнүүд бие даан зайрмаг үйлдвэрлэж эхэлснээс хойш 40 гаруй жил өнгөрсөн байна. Монгол улс бие даан зайрмаг үйлдвэрлэж байгаа боловч өнөөгийн байдлаар дотоодын зайрмагийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа нь тодорхой байна. Үүнийг гадаадаас импортын зайрмаг ихээр нийлүүлж, энэ ч борлуулалт сайтай байгаагаас харж болно.

Хүмүүсийн хэрэгцээ нэмэгдэж, хэрэглэж буй бүтээгдэхүүнд тавих шаардлага улам бүр сайжрахын хэрээр зайрмаг ч мөн адил амт, чанар ,нэр төрөл, сав боодол, хэлбэр хэмжээ, үнийн хувьд өөрчлөгдөж, олон сонголттой болж байна.

Зах зээлд нийлүүлж буй олон төрлийн зайрмаг нь хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангаж буй эсэх, зах зээлийн эрэлт,  нийлүүлэлтийг тогтоох, тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж цаашид энэ чиглэлийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийхэд зах зээлийн багтаамж хэр зэрэг байгааг тодорхойлох нь тухайн чиглэлийн үйлдвэрдэгч, хөрөнгө оруулагч нарын хувьд сонирхолтой бөгөөд чухал сэдэв юм.