70137012
         МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ             БҮТЭЭЛЧ ГҮЙЦЭТГЭЛ             УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛ

Цай шоп үйлчилгээний маркетингийн судалгаа

Энэхүү судалгаагаар Цай Шопын үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх боломжийн талаарх санал зөвлөмжийг танилцуулна. Сүүлийн үед Монголчууд эрүүл мэнддээ их анхаарч цайг эрүүл мэндийн зорилгоор түлхүү хэрэглэх болжээ. Манай судалгаагаар энэ байдал ажиглагдсан боловч цайг нийлүүлэгч тал буюу үйлчилгээний газруудын хувьд цайг төрөлжүүлэн хэрэглэгчдэд хүргэж байгаа байдал төдийлэн ажиглагдсангүй. Мөн үйлчилгээний газрын ажилчдаас авсан судалгаагаар хүмүүсийн ихэнхи нь үйлчилгээний ажилтны санал болгож буй цэснээс цайг сонгон авч үйлчлүүлдэг байна. Энэ нь цайг нийлүүлэгч талын хувьд хязгаарлагдмал багцыг санал болгож байгааг хэлж байна.

Нөгөө талаас цайны хэрэглэгчдийн хувьд эрүүл мэндийн цайг ихэнх нь ногоон цай гэдгээр төсөөлж байгаа нь судалгаанаас харагдаж байна. Энэ нь хэрэглэгчид цайны төрөл болон ямар зориулалтаар ямар цайг хэрхэн хэрэглэх тал дээр мэдлэг дутмаг байгаа байдлыг илтгэж байгаа юм. Мөн судалгаанд хамрагдагсдын ихэнх нь цайг өдөрийн хоолтой хамт,  алжаалаа тайлах зорилгоор уудаг гэж хариулжээ.

Энэдээс дүгнэхэд Цай Шопыг зах зээлд нэвтрүүлэх боломж байгаа бөгөөд алжаал тайлж,  амарч тайвшруулах тав тухтай орчныг бүрдүүлэн цайг төрөлжүүлэн хэрэглэгчдэд түгээх нь илүү эрэлтэд нийцэх аж. Түүнчлэн оффисын ажилтнуудад зориулж өөрийн Цай Шопын онцлогийг хадгалсан өдрийн цайны сетээр үйлчлэх гэх мэтчилэн дагалдах үйлчилгээг хамтад нь нэвтрүүлэх хэрэгтэй юм.