70137012
         МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ             БҮТЭЭЛЧ ГҮЙЦЭТГЭЛ             УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛ

Өндөр зэрэглэлийн орон сууцны зах зээлийн судалгааг хийж гүйцэтгэлээ

 

Монгол улсад сүүлийн жилүүдэд үл  хөдлөх хөрөнгө, ялангуяа орон сууцны зах зээл хамгийн их сонирхол татаж байгаа салбар болоод байна. Зуун болон дөчин мянган айлын орон сууц, Гэр хорооллын дахин төлөвлөлт, Хөнгөлөлттэй баридгын материал, Орон сууцны 8 хувийн ипотекийн зээл зэргээр төрөөс барилгын салбарыг багагүй дэмжсэний үр дүнд орон сууцны нийлүүлэлт сүүлийн таван жилд мэдэгдэхүйц өссөн. 

Үүнтэй зэрэгцэн орлогын түвшин өндөр хэрэглэгчид рүү чиглэсэн тав тух, аюулгүй байдал, талбайн хэмжээ томтой "тансаг зэрэглэлийн " гэх тодотголтой, харьцангуй өндөр үнэтэй орон сууцны нийлүүлэлт тасралтгүй өсч байна. 

Гэвч эдгээр орон сууцууд нь худалдаалагдаж буй үнэтэйгээ дүйцэх "тансаг зэрэглэлийн " байгаа эсэх,  хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангаж чадаж буй эсэх асуулт байгаа юм. Тиймээс хөгжөөд төдий л удаагүй тансаг зэрэглэлийн орон сууцны зах зээлийн онцлог, нийлүүлэгч болон хэрэглэгч талын боловсрол, хэрэгцээ шаалдлага, ирээдүйн эрэлт нийлүүлэлтийн харьцааг судалж тогтоох нь мэргэжлийн байгууллага, хөрөнгө оруулагч нарт туйлын сонирхолтой юм.