70137012
         МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ             БҮТЭЭЛЧ ГҮЙЦЭТГЭЛ             УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛ

СУДАЛГАА

 МИРИМ Консалтант ХХК нь судалгааны арга зүйн хувьд мэргэжлийн, шинэлэг, төрөл бүрийн салбарыг хамарсан эдийн засаг, бизнесийн судалгааг төлөвлөн, хэрэгжүүлэх арвин туршлагатай ба тухайн сэдвээр тоон болон чанарын судалгааг өндөр түвшинд зохион байгуулах чадвартай. 

Тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд шаардлагатай бүх төрлийн статистик аргачлал, мэргэжлийн программ хангамж дээр ажиллах чадвартайн дээр сүүлийн жилүүдэд судалгааны мэдээлэл цуглуулалтанд таблетыг өргөнөөр ашиглаж байна. Бид тухайн нэг судалгааны хувьд дараах үйл ажиллагаануудыг явуулдаг. Үүнд:

  1. Төслийн техникийн болон санхүүгийн санал боловсруулах;
  2. Судалгааны арга зүй, хэрэглэгдэхүүнийг боловсруулах;
  3. Мэдээллийн чанарын хяналт, үнэлгээ явуулах;
  4. Тоон ба чанарын мэдээлэл цуглуулах аргачлалын дагуу талбараас мэдээлэл цуглуулах;
  5. Мэдээлэлд хяналт хийх, мэдээллийг оруулах, цэвэрлэх замаар мэдээллийн сан бүрдүүлэх;
  6. SPSS, STATA, EViews, R зэрэг программ хангамжийг ашиглан мэдээлэлд гүнзгийрүүлсэн дүн шинжилгээ хийх;
  7. Судалгааны үр дүнд үндэслэн тайлан боловсруулах;
  8. Судалгааны үр дүнг тархаах уулзалт, хурал зохион байгуулж, оролцогч талуудтай харилцах.