70137012
         МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ             БҮТЭЭЛЧ ГҮЙЦЭТГЭЛ             УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛ

ТАНИЛЦУУЛГА

“МИРИМ Консалтант” ХХК нь зах зээлийн болон эдийн засгийн судалгаа, бизнесийн зөвлөх үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэсний хэмжээний компани юм. “МИРИМ Консалтант” ХХК нь бие даасан байдлаар 40 орчим төсөл хэрэгжүүлсэн бөгөөд “Ай Ар Ай Эм” ХХК-тай хамтарсан байдлаар 15-н төсөл дээр ажиллаад байна. “МИРИМ Консалтант” ХХК нь  ОУБ, хувийн аж ахуй нэгжүүд, төрийн байгууллагуудын дэмжлэг, санхүүжилтээр бизнес болон стратегийн төлөвлөгөө, үл хөдлөх хөрөнгө, хөдөө аж ахуй, уул уурхай, худалдаа үйлчилгээ, харилцаа холбооны салбаруудын зах зээлийн болон эдийн засгийн судалгааг гүйцэтгэж байна. Бид Улаанбаатар хотын 9 дүүрэг Монгол улсын 21 аймагт бизнесийн зөвлөх үйлчилгээг гүйцэтгэж байсан туршлагатай.

МИРИМ Консалтант компани нь судалгаа шинжилгээний үе шат бүртээ Олон улсын социологийн холбооны ёс зүйн дүрэм болон “Стандартчлал хэмжил зүйн газар”-аас гаргасан “Зах зээл, олон нийтийн санаа бодол, нийгмийн судалгаа, нэр томъёоны тайлбар толь, үйлчилгээнд тавих шаардлага” буюу ISO 20252:2012 стандартыг мөрдөн ажилладаг. Энэ нь манай байгууллагыг чанартай бүтээгдэхүүн ба зөвлөх үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэхэд чухал нөлөө үзүүлэхийн зэрэгцээ тасралтгүй хөгжин дэвших боломжийг бидэнд олгодог. Бид үйл ажиллагаа бүртээ дараах зарчмуудыг мөрдлөг болгон ажилладаг. 

АЛСЫН ХАРАА:  Бид мэдээллийн технологи, судалгаанд суурилсан шинэ мэдлэг бүтээгч компани байна.

БАЙГУУЛЛАГЫН ЗОРИЛГО: Бид харилцагчийнхаа үр ашиг, үр дүнг тасралтгүй нэмэгдүүлэх мэдлэг, мэдээлэл, арга зүйг түгээгч тэргүүлэгч байгууллага байна.

ТЭРГҮҮЛЭХ ЗАРЧМУУД:

  1. Мэргэжлийн, шинжлэх ухаанч судалгаанд түшиглэнэ
  2. Нарийвчилсан шинжилгээнд тулгуурласан дүгнэлт, зөвлөмж, шийдлийг санал болгоно.
  3. Зөвлөх үйлчилгээний үндэсний болон олон улсын стандартыг мөрдөнө.
  4. Бизнесийн ёс зүйг баримталж, мэдээллийн нууцлалыг чанд хадгална.