+976 - 70137012
         МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ             БҮТЭЭЛЧ ГҮЙЦЭТГЭЛ             УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛ

ХАМТЫН АЖИЛЛАГАА

Өнгөрсөн хугацаанд бид төрийн байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшил зэрэг олон байгууллагад судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн. Бид бүх төслийнхөө эхлэлтийн шатанд орон нутгийн түлхүүр байгууллагатай холбоо тогтоож, ажлын зохион байгуулалтаа тохирох, шаардлагатай бол хамтарсан ажлын хэсэг байгуулж ажилладаг. Иймдээ ч төв болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай нягт хамтын ажиллагааг бий болгож чадсан туршлагатай.

Төрийн байгууллагуудаас гадна ЖАЙКА, ЕСБХБ, Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Азийн сан, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй олон улсын томоохон байгууллагуудтай хамтран ажиллахын зэрэгцээ Мобиком, Хас банк зэрэг томоохон хувийн байгууллагууд болон ЖДҮ-тэй хамтран ажилласан. Бид одоогоор нийтдээ 60 орчим ОУБ, хувийн байгууллага, төрийн байгууллагатай хамтран ажиллаж судалгаа, шинжилгээ, төлөвлөгөө, сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлээд байна.

 

МИРИМ Консалтант компани Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны зөвлөх компанийн жагсаалтанд бүртгэлтэй бөгөөд 65 хүртэл хувийн хөнгөлөлттэй үнээр жижиг, дунд ААН-үүдэд зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Энэ төслийн хүрээнд таван байгууллагад хөнгөлөлттэй үнээр зургаан төслийг хэрэгжүүлээд байна. МИРИМ Консалтант ХХК нь одоогийн байдлаар дараах стратегийн түнш байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны санамж бичигтэй байгууллага. Үүнд:

  1. ECБСБ-ны Бизнесийн зөвлөх үйлчилгээ ЖДБ-ийг дэмжих хөтөлбөр
  2. Тэнхлэг зууч ХХК
  3. ОШМИ ХХК
  4. IRIM судалгааны хүрээлэн
  5. Монголын хүний нөөцийн мэргэшсэн менежерүүдийн холбоо
  6. Монголын маркетингийн холбоо
  7. Монголын менежментийн зөвлөхүүдийн институт
  8. Монголын бизнесийн зөвлөл