70137012
         МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ             БҮТЭЭЛЧ ГҮЙЦЭТГЭЛ             УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛ

БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ БОЛОН ХҮНИЙ НӨӨЦ

Манай байгууллага нь маркетинг, социологи, статистик, эдийн засаг, бизнесийн удирдлага, хууль эрх зүй, төслийн менежментийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, 2-20 жилийн ажлын туршлагатай 12 үндсэн, 33 зөвлөх, 20 гэрээт ажилтантай. Шаардлагатай тохиолдолд хөдөө орон нутгаас ажилтан сурган авч ажиллуулах туршигдсан арга барил, туршлагатай.

МИРИМ Консалтант ХХК-ийн гол цөм нь төслийн багууд байдаг ба нэгэн зэрэг 3-5 төсөл хэрэгждэг. Уг төслүүд дээр ажилтнууд бүтэн цагаар хуваарьлагдан ажилладаг. Төслийн багуудын хэмжээ болон зохион байгуулалт нь тухайн төслийн цар хүрээ, онцлогоос хамааран хэлбэлздэг. Хэдий тийм ч төслийн багууд нь дараах бүрэлдэхүүнтэй байдаг.

  1. Төслийн багийн ахлагч;
  2. Төслийн зохицуулагч;
  3. Зөвлөхүүд (дотоод болон хөндлөнгийн);
  4. Судлаачид/талбарын ахлагч нар;
  5. Судлаачид, тоологчид, операторуудаас бүрдэх төслийн туслах баг. 

Төслийн багийн ахлагч, төслийн зохицуулагч, судлаачид болон талбарын ахлагч нар нь ихэвчлэн бүтэн цагийн ажилчид байдаг. Зөвлөхүүдийн баг нь дотоод (бүтэн цагийн) болон гадаад (хагас цагийн) зөвлөхүүдээс бүрддэг. Эдгээр зөвлөхүүд нь нийгмийн шинжлэх ухаан, эдийн засаг, маркетинг, сургалт, нөлөөлөл, бизнесийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн, эрдмийн зэрэг цолтой. Төслийн туслах баг нь голчлон тухайн төсөл дээр гэрээ байгуулсан ажилчдаас бүрддэг ба төслийн гэрээнд заасан ажлын хуваарь, нөхцлийн дагуу ажилладаг.

МИРИМ Консалтант ХХК-н бүтэц зохион байгуулалт