Бид хэн бэ?

АЛСЫН ХАРАА
Бизнесийн судалгаа, зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч байгууллага байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО
Шинэ мэдлэг, холч шийдэлтэй зөвлөх үйлчилгээг хүргэж, хамтдаа хөгжинө

ТАНИЛЦУУЛГА

МИРИМ Консалтант нь 2013 онд үүсгэн байгуулагдсан бизнес, инновацийн зөвлөх үйлчилгээний компани юм. Бид зах зээл, бизнес хөгжлийн судалгаа, зөвлөх үйлчилгээ, сургалт, дата менежмент, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр бизнесийн, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг.
Бизнесийн судалгаа, зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч байгууллага болох зорилгынхоо хүрээнд бизнесийн төрөл бүрийн судалгаа, зөвлөх үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд чанартай гүйцэтгэж ирсэн бөгөөд экспортын зөвлөх үйлчилгээ, их өгөгдөл, түүний дүн шинжилгээнд тулгуурласан бизнесийн шийдвэр гаргалт, тогтвортой хөгжлийг дэмжсэн бизнесийн судалгаа, зөвлөх үйлчилгээнд илүүтэй төвлөрч байна. Шинэ мэдлэг, холч шийдэлтэй зөвлөх үйлчилгээг харилцагчиддаа хүргэж, хамтдаа хөгжих эрхэм зорилготойгоор бид ажиллаж байна. Бид харилцагч нартаа мэргэжлийн судалгаанд түшиглэн үр ашигтай шийдэл, онцлогт нь тохирсон бодит хэрэгжих зөвлөгөөг санал болгохоос гадна харилцан итгэлцэл, ёс зүйн зарчмыг үргэлж баримталдаг.

БҮТЭЭЛЧ
Мэргэжлийн судалгаанд түшиглэж, харилцагч нартаа үнэ цэнийг бий болгоно. Үр ашигтай шийдэл, бодитой хэрэгжих зөвөлгөөг санал болгоно.

ИТГЭЛЦЭЛ
Зөвлөх үйлчилгээний үндэсний болон олон улсын стандартыг мөрдөнө. Судалгааны ёс зүйг баримталж, мэдээллийн нууцлалыг чандлан хадгална.

МОНГОЛ ТУРШЛАГА
Монголын онцлог, орчин нөхцөлд тохирсон шийдлийг санал болгоно.

ТУРШЛАГА

Хамт Олон

Бид салбар бүрийн мэргэшсэн 30+ зөвлөх, 8 үндсэн ажилтан, 10+ гэрээт ажилтантай

ТУЗ-ЫН ГИШҮҮД

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ & МЕНЕЖЕРҮҮД

ХАМТЫН АЖИЛЛАГАА

Бидний хамтын ажиллагаа тухайн үйлчилгээрээр хязгаарлагдахгүй бөгөөд урт хугацаанд бат бэх үргэлжлэх нөхцөл байдлыг бүрдүүлж, хэрэглэгчээ халамжлахыг бид зорьдаг. Бид нийт 90+ захиалагчийн судалгаа, зөвлөх үйлчилгээг гүйцэтгэж, 10+ хамтрагч болон түншлэгч байгууллагуудтай хамтран ажиллаад байна.